Tuesday, August 30, 2011

Baby Shower


Зарим орнуудад айл гэрт хүүхэд төрөхөөс өмнө эсвэл төрсний дараа Baby shower буюу хүүхэд угаах баяр хийдэг. Shower гэдэг үгийг монгол хэл рүү орчуулвал шүршүүр, хур бороо гэсэн утгатай бөгөөд Baby shower гэдэг нь жирэмсэн эх бэлгэнд дарагдах гэсэн утгыг илэрхийлдэг.
Гадаад орнуудад хийдэг энэ бяцхан баяр нь манай уламжлалт хүүхэд угаах ёслолоос арай өөр утгатай.

Monday, August 29, 2011

Baby Book

Baby Book буюу хүүхэд эхийн хэвлийд байхаас эхлэн хөтлөгддөг хүүхэд ахуйн дурсамжийн дэвтэр бүр анх 1898 онд бий болсон байна. Энэ дэвтэрт хүүхдийн аав ээжийн талаар мөн тэдний ах дүүс хамаатнууд, аав ээжийн найзууд, ээж нь хүүхдээ тээж эхлэснээ анх мэдсэн тухай, хүүхдийн сонограм зураг, хүүхдийн хөдөлгөөнийг анх мэдэрсэн тухай, аав ээж нь хүүхдийнхээ зүрхний цохилтыг анх сонссон талаар түүнчлэн ээжийнх нь дуртай байсан хоол, хувцас хэдэн кг жин нэмэгдсэн гэх мэтчилэн зүйлс бичигдсэн байдаг.